ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
2021-01-19 05:52:44

ТӨРИЙН ӨӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Огноо: 2021 оны 01 сарын 18 өдөр

Сонгон шалгаруулалтын нэр: "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн Архангай аймгийн газрын  байранд Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02-р сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай”-ыг үндэслэн "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ий Архангай аймгийн газрын төв байранд технологийн үйл ажиллагаа болон агуулахын зориулалтаар байр, талбай түрээслэх түрээслэгчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь 2021 оны 01-р сарын 26-ны өдрийн 14.00 цагаас өмнө “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн Архангай аймгийн газрын төв байр 209 тоотод материалаа битүүмжлэн ирүүлсэн байна.

1.   Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

 

Байршлын хаяг

 

Байршлын нэр

Зориулалт

 

Талбайн хэмжээ (м²)

Нэгж талбайн сарын төлбөрийн доод үнэ /төгрөг/

1

Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1-р баг

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ий Архангай аймгийн газар, төв байр, 1 дүгээр давхар

Мэдээлэл технологийн үйлчилгээ

 

9.4 м2

 

7,000

2

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ий Архангай аймгийн газар, төв байр, 0 давхар

Технологийн үйл ажиллагаа, агуулах

 

8.2 м2

 

5,000

2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2021 оны 01 дугаар сарын 26-ны өдрийн 14:00 цагаас өмнө материалыг хүлээн авна.

Материал хүлээн авах хаяг

“Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ий Архангай аймгийн газрын төв байрны 209 тоотод өөрийн биеэр эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан тус компанийн байр талбайн түрээсийн гэрээ хариуцсан ажилтанд хүлээлгэн өгнө.

Материал нээх хугацаа, хаяг байршил

2021 оны  01 дугаар сарын 26 -ны өдрийн 14:30 цагт “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ий Архангай аймгийн газрын төв байрны хурлын өрөөнд нээнэ.

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

Эд хөрөнгө түрээслүүлэх 1 м.кв талбайн сарын түрээсийн доод үнэ  Аймгийн төвд 7,000 төгрөг, подвольд 5,000 төгрөг болно.

 

 

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

·  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;

·  Үйл ажиллагааны танилцуулга, ажлын түршлагын талаарх мэдээлэл (өмнө нь хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих);

·  Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт);

·  Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;

·  Шаардлагатай тохиолдолд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлийн технологийн баримт бичиг;

·  Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал бүхий албан бичиг, өргөдөл

3.Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ний Архангай аймгийн газар дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, гэрээний үлгэрчилсэн загвар, хөрөнгийн талаарх мэдээллийг Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Архангай аймгийн газрын  утсаар болон цахим хуудаснаас авна уу.

 

Хаяг : Архангай аймгийн Эрдэнэбулган сум 1-р баг, Зая гэгээнтэний гудамж -2, 205 тоот, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ий Архангай аймгийн газрын төв байр

Холбогдох утасны дугаар: 70332645,70333303, 95113527