#
Waymo жолоочгүй таксины үйлчилгээгээ албан ёсоор эхлүүлэв

Нэгэн цагт Гүүглийн төсөл байсан Waymo компани автомат жолоодлоготой таксины үйлчилгээ болох Waymo One-ыг АНУ-ын Аризона мужийн нийслэл Финикс хотод эхлүүлэв.

Waymo One жолоочгүй таксины үйлчилгээ туршилтын шатандаа явж байгаа учир одоогоор тусгай бэлтгэгдсэн жолоочтой байх аж.

Мэдээж хүссэн хүн бүр Waymo One-оор үйлчлүүлэх боломжгүй. Цар хүрээ, нөлөөллийн хувьд асар том ийм төрлийн үйлчилгээнүүд эхний ээлжид тоотой хэдхэн хүмүүст нээлттэй байдаг билээ. Тодруулбал одоогоор Waymo One-г тус компанийн 2017 онд эхлүүлж байсан “Early rider” буюу анхлан туршдаг бүлэг хүмүүс л ашиглах эрхтэй аж. Хамгийн сүүлийн тоогоор уг хөтөлбөрт 400 гаруй оролцогчтой байсан юм.