ТЕЛЕВИЗИЙН ШУУД НЭВТРҮҮЛЭГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Үндсэн сүлжээ болон Сансарын холбооны “Наран” станцаар дамжуулан захиалгат болон цаг үе, үйл явдлын талаарх шуурхай мэдээг газар дээрээс нь олон улс, хот хооронд, орон даяар шууд дамжуулах нэвтрүүлэх боломжтой.

ТА ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛ

Та манай сүлжээг ашиглан өндөр хурдаар шууд нэвтрүүлгийн дамжуулалт хийхийг хүсвэл дамжуулалт хийхээс 3 хоногийн өмнө урьдчилан захиалга өгч техникийн бэлэн байдлыг хангуулж захиалгат хугацаанд өндөр хурдаар ямар нэг тасалдалгүй газар дээрээс нь шууд дамжуулах боломжтой юм.

Та үйлчилгээ авахыг хүссэн албан бичгээ факс, и-мэйлээр ирүүлж, хүсэлтийн дагуу үйлчилгээний техникийн нөхцөл гарна. Техникийн нөхцлийн дагуу та Борлуулалтын хэлтэстэй гэрээ байгуулж, үйлчилгээ авах боломжтой. Энд дарж үйлчилгээний захиалгын хуудсыг татаж авч бөглөөд имэйлээр илгээнэ үү.

ЗАХИАЛГА ӨГӨХ, ХАМТРАН АЖИЛЛАХ

Утас: 70112605

Факс: 70112605

И-мэйл хаяг: info@icn.mn