#
Компанийн аварга шалгаруулах тэмцээн дартсын тоглолтоор эхэлж байна

Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Улаанбаатар хотын салбар, газар нэгжүүдийн дунд жил бүрийн хавар зохион байгуулагддаг спортын таван төрөлт аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 4-р сарын 1-ний өдөр Дартс-ын төрлөөр эхэллээ. Тэмцээн сагсан бөмбөг, волейбол, шатар, теннис, дартс гэсэн таван төрлөөр 6 хоног үргэлжлэн аваргаа тодруулах юм.